Мэдээ

"СҮХБААТАР ЛИГ" ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит "Сүхбаатар лиг" тэмцээн өндөрлөлөө. Сүүлийн тэмцээн болох ахлах ангийн сурагчдын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг амралтын өдрүүдэд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний охидын төрөлд:
I байрт Р.Энхбат захиралтай, Б.Хашхүү дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тамирчид,
II байрт П.Түвшинтөр захиралтай, Ц.Ууганжаргал дасгалжуулагчтай МУИС-ийн харъяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн баг тамирчид,
III байрт Д.Бат-Орших захиралтай, М.Мөнххишиг дасгалжуулагчтай 31-р сургуулийн баг,
Тэмцээний хөвгүүдийн төрөлд:
I байрт Б.Одхой захиралтай, О.Баярхүү дасгалжуулагчтай Логарифм сургуулийн баг тамирчид,
II байрт Р.Энхбат захиралтай, Б.Хашхүү дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг,
III байрт Д.Буяндэлгэр захиралтай, Ч.Ариунтуяа дасгалжуулагчтай ҮУПК сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагчдадаа болон хамтран ажилласан шүүгчиддээ талархал илэрхийлье.
Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болсон баг тамирчдадаа тэмцээнд нь амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.