Мэдээ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Сүхбаатар дүүргийнхээ нийт ард иргэд болон биеийн тамир, спортын салбарын үе үеийн ахмадууд, спортын зүтгэлтнүүд, багш дасгалжуулагчид, тамирчид, спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчид та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.


Бид “Алсын хараа -2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөр, Сүхбаатар дүүргийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах, өсвөр үеийнхэнд бие бялдрын боловсрол, хүмүүжил олгох, сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, тамирчдын амжилтыг олон улсын түвшинд хүргэх, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах нь бидний гол үүрэг юм.

Та бүхэн өдөр тутамдаа эрүүл зөв амьдралын дадал хэвшүүлж, тогтмол биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл чийрэг бие бялдартай, оюун санааны хөгжилтэй иргэн болж төлөвших нь бид бүхний эрхэм зорилго юмаа.

Биеийн тамир, спорт хэмээх эрхэм хүндтэй салбарынхаа үе үеийн удирдлагууд болон нийт ажиллагсдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танай гэр бүлд эрч хүчтэй, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхнийг хүндэтгэсэн:

 Сүхбаатар дүүргийн  БТСХорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ

 

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.