Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын хүрээнд Сүхбаатар дүүргийн ЕБС-ын сурагчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд 27 багийн 400 гаруй сурагчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Хөвгүүдийн төрөлд:

1-р байрт Б.Болор захиралтай, Баярмагнай дасгалжуулагчтай Орос 3-р сургуулийн баг тамирчид,

2-р байрт Чойтамжид дасгалжуулагчтай Dribble lab клубын баг тамирчид,

3-р байрт Мөнхтөгс дасгалжуулагчтай Төгс шонхорууд клубын баг тамирчид,
Охидын багаас:

1-р байрт Самдан дасгалжуулагчтай Этүгэн Ирвэсүүд клубын баг тамирчид,

2-р Д.Болд захиралтай, Анхзаяа дасгалжуулагчтай Эрдмийн хөтөч цогцолбор 58-р сургуулийн баг тамирчид,

3-р байрт Р.Энхбат захиралтай, Цогзолмаа дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл, медалиар шагнууллаа, баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.