Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ ёс зүйн хэм хэмжээний зорилго нь Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хуулийн 7.3-т заасан төрийн захиргааны болонүйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болонорон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон эрхбүхий албан тушаалтан, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авчтөрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бусбайгууллагын удирдах албан тушаалтан (цаашид "албан хаагч, албан тушаалтан"гэх)-ы Төрийналбан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээгсахин биелүүлэх хүрээнд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтооход оршино.
1.2.Төрийн захиргааны болон үйлчилгээнийбайгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолдтухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийнмэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухайхууль болон энэ ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн батлан мөрдүүлж болно.
Хоёр.Албан хаагч, албантушаалтны
ёс зүйн хэм хэмжээ
2.1.Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэрхүндийг эрхэмлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэмхэмжээг мөрдөнө:
2.1.1.хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай,чирэгдэлгүй хүргэх;
2.1.2.хүн,хуулийн этгээдийн асуудлыг хуультогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж хариуөгөх;
2.1.3.хүн, хуулийн этгээдээс хууль тогтоомжид заагаагүй нэмэлт баримт бичиг, төрийнцахим мэдээллийн санд байгаа, эсхүл төрийн байгууллага хоорондоо цахимхэлбэрээр солилцон ашиглах боломжтой баримт бичгийг цаасан хэлбэрээршаардахгүй байх;
2.1.4.ажлынбайр, олон нийтийн газар, цахим орчин болоннийгмийн сүлжээнд төрийн албаны нэрхүндэд харшлах үйл ажиллагаанд оролцохгүй, үг, үйлдэл гаргахгүй байх;
2.1.5.хууль тогтоомж, бусад эрх зүйн баримт бичиг, төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, түүнийхэрэгжилтийн талаарх эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл хийх, тараахгүйбайх.
2.2.Зан харилцаа, үг, үйлдлээрээхүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэхёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө:
2.2.1.ажлын байр, олон нийтийнгазар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон цахим орчин, нийгмийн сүлжээндзүй бус үг хэрэглэхгүй, үйлдэл, зан байдал гаргахгүй байх;
2.2.2.үзэл бодлоо илэрхийлэх эрхэээдлэхдээ хүний эрх болон хүн, хуулийн этгээдийн нэр төрийг хүндэтгэх, тэдэндучирч болох эрсдэл, сөрөг үр дагавраас урьчилан сэргийлэх;
2.2.3.албан үүргээ гүйцэтгэх явцдааолж мэдсэн хүний хувийн болон эмзэг мэдээллийг хадгалах, хамгаалах.
2.3.Хууль ёс, шударга ёсыг дээдлэнсахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахинбиелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө:
2.3.1.МонголУлсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг биелүүлэх;
2.3.2.Төрийн болон албаны нууцын тухай хуулиар хамгаалагдсан нууцыгхадгалах, хамгаалах;
2.3.3.өргөсөн тангарагтаа үнэнчбайж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос үргэлж дээгүүртавих;
2.3.4.албантушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөлбайдлаас татгалзах, хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхолтойхолбогдох аливаа шийдвэр гаргахгүй байх;
2.3.5.албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол ньхөндөгдөх хүн, хуулийнэтгээдэд хууль бусаар давуу байдал олгохгүй байх, тэднээс бэлэг,хөнгөлөлттэй зээл, үйлчилгээ, бусад хангамж, ашигтай нөхцөл бүхий саналыгхүлээж авахгүй байх;
2.3.6.хуультогтоомж зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ёсзүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллага,албан тушаалтанд нэн даруй мэдээлэх;
2.3.7.өөрийнболон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээл, түүнд орсон өөрчлөлтийг тухайбүр үнэн зөв мэдүүлэх;
2.3.8.төрийн байгууллага, албан тушаалын болоналбан тушаалтны нэрийг өөрт ашигтай байдал бий болгох зорилгоорашиглахгүй байх;
2.3.9.албанхаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлөх, саад учруулах,хөндлөнгөөс оролцох, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардахгүй байх;
2.3.10.төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, тоногтөхөөрөмж болон албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүйбайх;
2.3.11.албаны хэрэгцээнд ашиглаж байгаа "хөх"өнгийн дэвсгэр бүхий улсын дугаартай автотээврийн хэрэгслийг хувийнхэрэгцээнд ашиглахгүй байх;
2.3.12.төрийнбайгууллагын эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгслийгстандарт болон ашиглалтын горимын дагуу зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах;
2.3.13.албаны бүрэнэрхээ хэрэгжүүлэхээс бусад олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцохдоошударга, ёс зүйтэй хандах.
2.4.Албан үүргээ гүйцэтгэхдээгаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэгбайх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээгмөрдөнө:
2.4.1.албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэнхариуцах;
2.4.2.өөрийн гаргасан ажил мэргэжлийн алдаа, дутагдал,ёс зүйн зөрчлийг шударгаар хүлээн зөвшөөрөх, үйлдэлдээ дүгнэлт хийж бусдаасуучлалт гуйх, зохих хариуцлага хүлээх чадвартай байх.
2.5.Төрийн улс төрийн албанхаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа улстөрийн эвсэл, хөдөлгөөн, намын нөлөөллөөс ангид байх ёс зүйн нийтлэг хэмхэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө:
2.5.1.албан үүргээ гүйцэтгэххугацаандаа улс төрийн хувьдтөвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэгхүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх;
2.5.2.өөрийн шууд удирдлагадаабайгаа албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд оролцохоос сэргийлэх.
2.6.Төрийн албан хаагчийн хувьдхуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх ёсзүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө:
2.6.1.хувийн үзэл бодлоос үлхамааран төрөөс хэрэгжүүлж байгаабодлого, үйл ажиллагаа, холбогдох хуультогтоомж, шийдвэр болон бусад эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх;
2.6.2.төрөөсхэрэгжүүлж байгаа бодлого, үйлажиллагааг эсэргүүцсэн аливаажагсаал, цуглаанд оролцохгүй байх;
2.6.3.хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, нийгмийн сүлжээнд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаатайхолбоотой зөвхөн албан ёсныбайр суурийг илэрхийлэх, эх сурвалж нь тодорхой бус мэдээ, мэдээллийгөгөхгүй байх;
2.6.4.улс төрийн нөхцөл байдал, улстөрийн нам эвсэл, дайн, шашин шүтлэгтэй холбоотой хувийн үзэл бодол, итгэлүнэмшлээ бусдад тулгахгүй байх.
2.7.Албан үүргээ гүйцэтгэхдээбусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх ёсзүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө:
2.7.1.албан үүргээ гүйцэтгэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсныөнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгөчинээ, эрхэлсэн ажил, албантушаал, шашин шүтлэг, улстөрийн болон хувийн үзэл бодол, эрүүл мэндийн байдал, бэлгийн болонхүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь ялгаварлангадуурхахгүй байх, эрхийг нь аливаа хэлбэрээр хязгаарлахгүй байх;
2.7.2.албан үүргээ гүйцэтгэхдээ хуулийн этгээдийг өмчийн хэлбэр,хөрөнгө, орлого болон бусад байдлаар ялгавартай хандаж, шийдвэргаргахгүй байх;
2.7.3.албан тушаалын бүрэн эрхээашиглан бусдад үг,үйлдэл, цахимаар болон бусад хэлбэрээр хүнд суртал, дарамт, хүчирхийлэл,бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;
2.7.4.бусдыгаливаа хэлбэрээр дарамталж хууль бус үйлдэл хийхэд хүргэхгүй байх;
2.7.5.албан харилцаанднүүрний хувирал, биеийн хэлэмж, үг хэллэг, бусад байдлаар бусдыг үл тоомсорлох,тохуурхан даажигнах, дорд үзэх зэрэг харилцаа, хандлага гаргахгүй байх.
2.8.Байгууллагын соёл, дэг журам,албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэдхаршилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлалүзүүлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээгмөрдөнө:
2.8.1.байгууллагын хөдөлмөрийндотоод хэм хэмжээг чанд баримтлах;
2.8.2.харилцаа, хандлага,хувцаслалт, биеэ авч явах байдал, ажлын арга барил, үг, үйлдлээрээ бусдад зөвүлгэрлэн, манлайлах;
2.8.3.албан үүргээ гүйцэтгэхдээбайгууллагаас зөвшөөрсөн албаны цахим шуудан ашиглах, албан харилцаанд хувийнцахим шуудан ашиглахгүй байх;
2.8.4.албантомилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс жаягийгбаримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үг, үйлдэл гаргахгүй байх;
2.8.5.албан томилолтоор гадаадулсад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглох, энэ төрлийн үйлчилгээнийгазраар үйлчлүүлэхгүй байх.
2.9.Албан үүргээ гүйцэтгэхдээнийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзанүзэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээгмөрдөнө:
2.9.1.албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгааорчинд үзүүлэх нөлөөллийг тооцож бодитбайдал, тооцоо судалгаанд үндэслэж байх;
2.9.2.удирдах албан тушаалтныгхуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөвмэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;
2.9.3.удирдах албан тушаалтны үзэлбодолд нийцэх эсэхийг үл харгалзан аливаа дүгнэлт, шийдвэрийн үр дагавар,эрсдэл, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх.
2.10.Багаар ажиллах, суралцах, шинэсанаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтныитгэлийг дааж ажиллах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнддараах хэм хэмжээг мөрдөнө:
2.10.1.хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх,саналын зөрүүтэй тохиолдолд бусдын үзэл бодол, итгэл үнэмшил, мэргэшсэн байдалдхүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шударга, эв зүйгээр шийдвэрлэхэд манлайлалүзүүлэх;
2.10.2.хувийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэхдээ бусдынүзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэж тэдэнд учирч болох эрсдэл, сөрөг үрдагавраас урьдчилан сэргийлэх;
2.10.3.албан харилцаанд зүй бус үг хэллэг, үйлдэл, зан байдал гаргахгүйбайх, хамт олны эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх зүйлд бусдыг уриалахгүй,турхирахгүй байх;
2.10.4.хамт олны мэргэжлийн мэдлэг,ур чадвар, ажлын гүйцэтгэлийг шударга, бодитой үнэлэх;
2.10.5.өөрийн мэдлэг, урчадвар, туршлага, ажил хэргийнмэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хамтран ажилладаг албан хаагчидтай хуваалцах;
2.10.6.удирдах, удирдуулах зарчмыгбаримталж, удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтнаас баталсан шийдвэр,хууль ёсны үүрэг даалгавар, шаардлагыг цаг тухайд нь мэргэжлийн түвшиндхэрэгжүүлэх;
2.10.7.албан ажилд шаардлагатаймэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйлажиллагаанд саад учруулахыг цээрлэх.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.