Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Төрийн албаны зөвлөлийн

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХБОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ,
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.      Төрийн захиргаа,төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэрдэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон[1] тоогнөхөхшалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгайшалгал төгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөрзаагаагүй бол энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.Төрийнжинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийннөөц бүрдүүлэх төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээнийбайгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгайшаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгоншалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд шалгалтын зорилго оршино.

 

Хоёр.Шалгалтын төрөл

 

2.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:

 

2.1.1.Төрийн албаны ерөнхий шалгалт /цаашид "Ерөнхий шалгалт" гэх/:

 

2.1.1.1.улсын хэмжээнд улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах хуваарьт ерөнхий шалгалт/цаашид"хуваарьт ерөнхий шалгалт" гэх/;

 

2.1.1.2.аймаг,нийслэлдэх хүний нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн захиалгаар хэсэгчлэн зохион байгуулах ерөнхий шалгалт /цаашид"захиалгат ерөнхий шалгалт" гэх/.

 

2.1.2.Төрийн албаны тусгай шалгалт /цаашид "Тусгай шалгалт" гэх/:

 

2.1.2.1.төрийн байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт /цаашид "удирдах албан тушаалын тусгайшалгалт"/;

 

2.1.2.2.төрийн байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт /цаашид "гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт"/.

 

2.1.3.Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт:

 

2.1.3.1.төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт;

 

2.1.3.2.төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт.

 

Гурав.Шалгалт, сонгон шалгаруулалт зохионбайгуулаххарьяалал

 

3.1.Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл зохион байгуулна.

 

3.2.Тусгай шалгалтыг доор дурдсан харьяаллын дагуу зохион байгуулна.

 

3.2.1.яамны газар,хэлтсийн дарга, Засгийн газрын агентлагийн дэд дарга болон Салбар зөвлөлгүй байгууллагын албан тушаалын шалгалтыг Төрийн албаны зөвлөл(цаашид"Зөвлөл" гэх);

 

3.2.2.энэ журмын3.2.1-т зааснаас бусад төрийн захиргааны албан тушаалын шалгалтыг харьяалах Салбар зөвлөл (цаашид "Салбар зөвлөл" гэх);

 

3.2.3.салбар зөвлөлтэй Засгийн газрын агентлагийн бүтцийн нэгжийнэрхэлсэн түшмэлд хамаарах удирдах албан тушаалын шалгалтыг харьяалах яамны Салбар зөвлөл;

 

3.2.4.төрийн тусгай албан тушаалын шалгалтыг харьяалах Салбар зөвлөл.

 

3.3.Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг доор дурдсан харьяаллын дагуу зохион байгуулна.

 

3.3.1.төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг Зөвлөл;

 

3.3.2.энэ журмын3.3.1-т зааснаас бусад төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг харьяалах Салбар зөвлөл;

 

3.3.3.яам,агентлаг,төрийн бусад байгууллагын харьяа төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг харьяалах Салбар зөвлөл;

3.3.4.аймаг,нийслэл,сум, дүүрэгт харьяалагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шуудзахирагчийн сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл.

 

3.4.Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас тухайн байгууллагын албан тушаалын ангилал нь төрийн жинхэнэ албан тушаалболж өөрчлөгдсөн бол энэ тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг уг албантушаалд ажиллаж байгаа албан хаагчдын боловсрол,туршлага, мэргэшсэн байдлын талаарх мэдээлэл болон төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэйг нотлох баримтын хамт Зөвлөлд ирүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөлийн шийдвэрээр шалгалтын комисс байгуулж, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага хангаж байгаа,төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй албан хаагчдын хүрээнд тусгай шалгалты гзохион байгуулж болно.

Дөрөв.Шалгалтын зарыг олон нийтэд мэдээлэх

 

4.1.Хуваарь терөнхий шалгалтын товболон холбогдох мэдээллийг жил бүрийн 12 дугаар сарын15-ны өдрийн дотор,захиалгат ерөнхий шалгалтын тов болон холбогдох мэдээллийг бүртгэл эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

 

4.2.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага,албан тушаалтан Төрийналбаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албанхаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгайшалгалтгүйгээр шууд томилно.

 

4.3.Энэжурмын 4.2-т заасны дагуу нөхөгдөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоогарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл,Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

 

4.3.1.албан тушаалын тодорхойлолт;

 

4.3.2.тухайн албант ушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр.

 

4.4.Сулорон тоо гарсныг нотлох шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл зарыгажлын 10-аас доошгүй өдөр Зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

 

4.5.Зар,шалгалтын зорилго, бүртгэл хийх хугацаа, байршил, бүрдүүлэх баримт бичиг, холбообарих утасны дугаар зэргийг заана.

 

4.6.Шалгалтын зар болон холбогдох бусад мэдээлэлд зайлшгүй шаардлагаар өөрчлөлт оруулах болох тухай нийтэд мэдээлнэ.

 

4.7.Сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн27.2-т заасан хугацаанд ирүүлээгүй бол мөн хуулийн 32дугаар зүйлд заасны дагуу буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл, Салбар зөвлөл томилох эрх бүхий этгээдэд мэдэгдэж, сул орон тоог нөхөх зарыг нийтэд мэдээлж болно.

Тав.Шалгалт өгөх болзол

 

5.1.Дараах болзлыг хангасан албанхаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:

 

5.1.1.Монгол Улсыниргэн байх;

 

5.1.2.дээд боловсролтой байх;

Тайлбар:Төрийн албаны тухай хуулийн 10.2-т заасан туслах албан тушаалд мөн хуулийн22.1.2-тзаасан шаардлага хамаарахгүй.

 

5.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

 

5.1.4.сэтгэцийн өвчинэмгэггүй байх;

 

5.1.5.хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;

Тайлбар:2008оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадалгаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэндТөрийн албаны тухайхуулийн 22.1.6-д заасан шаардлага хамаарахгүй.

 

5.1.6.Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;

 

5.1.7.төрий налбан дэргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан эсхүл албан тушаал эрхлэхэх хязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх;

 

5.1.8.төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжихээр хүсэлт гаргасан байх;

 

5.1.9.иргэний хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх;

 

5.1.10.зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

 

5.2.Ерөнхий шалгалтад бүртгүүлэх иргэнд энэ журмын 5.1.8-5.1.10-т заасан болзол хамаарахгүй.

 

5.3.Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэндэнэ журмын 5.1.5, 5.1.8, 5.1.9-т заасан болзол хамаарахгүй.

 

Зургаа. Шалгалт зохион байгуулах үүрэгбүхий комиссбайгуулах

 

6.1.Ерөнхийшалгалт зохион байгуулах үүрэг бүхий Төв /цаашид"Төв комисс" гэх/болон Салбар комисс /цаашид "Салбаркомисс" гэх/-ыг 5-аас доошгүйхүний бүрэлдэхүүнтэйгээр Зөвлөл, Салбарзөвлөлийн шийдвэрээр тухай бүрбайгуулна.

 

6.2.Төрийн жинхэнэ албан тушаалболон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шуудзахирагчийн сул орон тоогнөхөх шалгалт зохион байгуулах үүрэг бүхий шалгалтынкомисс /цаашид"Шалгалтын комисс" гэх /-ыг 5-аас доошгүй хүнийбүрэлдэхүүнтэйгээртухай бүр байгуулна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийгЗөвлөл, Салбар зөвлөлтогтооно.

 

6.3.Төв,Салбар, Шалгалтын комисс/цаашид "комисс" гэх/-ын бүрэлдэхүүнд төрийнбусад байгууллага,тухайн салбарын талаар мэдлэг туршлагатай албан тушаалтныгоролцуулж болно.Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийнзахирал,эрхлэгчийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийнболовсролынгазрын төлөөллийг оролцуулна.

 

6.4.Төвкомисс дараах чиг үүргийгхэрэгжүүлнэ:

 

6.4.1.салбаркомиссынүйл ажиллагааг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, журмынхэрэгжилтэд хяналттавих;

 

6.4.2.ерөнхийшалгалттайхолбоотой аливаа асуудал, санал, гомдлыг  хуралдаанаараахэлэлцэншийдвэрлэх;

 

6.4.3.ерөнхийшалгалтадтэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлэх саналыгЗөвлөлийнхуралдаанд танилцуулах.

 

6.5.Салбарболон шалгалтын комисснь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

6.5.1.гишүүдийнажилүүргийн хуваарь, шалгалттай холбогдох аливаа асуудлыг хуралдаанаараахэлэлцэншийдвэрлэх;

 

6.5.2.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хараат бусааршийдвэргаргах;

 

6.5.3.анкет,холбогдохбусад материалыг цахимаар хүлээн авах;

 

6.5.4.шалгалтавахтанхим, техник хэрэгсэл, холбогдох бэлтгэлийг хангах, зохион байгуулах;

 

6.5.5.хөгжлийнбэрхшээлтэйиргэний шалгалт өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэх;

 

6.5.6.шалгалтындүнгтухай бүр мэдээлэх;

 

6.5.7.бүртгэл,зохионбайгуулалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх;

 

6.5.8.шалгалтынтайлан,холбогдох баримтыг Зөвлөл, Салбар зөвлөлд хүргүүлэх.

 

6.6.Шалгалтынкомисс энэ журмын6.5-т зааснаас гадна дараах чиг үүргийг нэмэлтээр хэрэгжүүлнэ:

 

6.6.1.бүртгүүлэххүсэлтирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1-т заасан болзлыг хангажбайгааэсэхийг хянах;

 

6.6.2.зарлагдсан ажлын байрны албан тушаалынтодорхойлолттойтанилцах, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах;

 

6.6.3.ур чадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагыншалгалтзохион байгуулах, үнэлгээ өгөх.

 

6.7.Комиссынхуралдааны шийдвэрийгтэмдэглэлд тусгана. Тэмдэглэлийг зохих журмын дагуухөтөлж, гарын үсэг зуржбаталгаажуулна.

 

Долоо. Шалгалтын бүртгэл

 

7.1.Ерөнхийшалгалтын бүртгэлийг 15хоногийн, төрийн жинхэнэ албаны сул орон тоо энэ журмын4.2-т заасны дагуунөхөгдөөгүй тохиолдолд тусгай шалгалтын болон төсвийн шуудзахирагчийг сонгоншалгаруулах зарыг энэ журмын 4.4-т зааснаар нийтэд зарлаж,бүртгэлийг зохионбайгуулна.

 

7.2.Энэжурмын 5.1-т заасан болзлыгхангасан албан хаагч, иргэн дараах баримт бичиг,мэдээллийг цахим бүртгэлдоруулна:

 

7.2.1.шалгалтадбүртгүүлэхээргаргасан хүсэлт;

 

7.2.2.төрийналбанхаагчийн анкет;

 

7.2.3.цээжзураг;

 

7.2.4.иргэнийүнэмлэх;

 

7.2.5.боловсролынтүвшингтодорхойлсон баримт бичиг /хэрэв гадаад улсад их, дээдсургуультөгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;

 

7.2.6.шаардлагатайболмэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

 

7.2.7.хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр,нийгмийндаатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

 

7.2.8.эрүүгийнхариуцлагахүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

 

7.2.9.албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түрчөлөөлөгдсөн,халагдсан шийдвэр;

 

7.2.10.цэргийнжинхэнэалба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

 

7.2.11.хөгжлийнбэрхшээлтэйиргэний хувьд холбогдох баримт.

 

7.3.Ерөнхийшалгалт өгөх болонтөрийн албанд анх орох иргэнд энэ журмын 7.2.7, 7.2.9-тзаасан баримт бичгийгцахим системд оруулахгүй байж болно.

 

7.4.Төрийналбаны тухай хуулийн 26дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу шатлан дэвшиж буйалбан хаагч сүүлийн гурванудаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийнтүвшингийн үнэлгээ, сүүлийн 12сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгыншийтгэл хүлээгээгүй тухайтодорхойлолт, сул орон тоонд албан хаагчийг томилохэрх бүхий байгууллага,албан тушаалтны гаргасан саналыг нэмэлтээр бүрдүүлж,цахим бүртгэлд оруулна.

 

7.5.Бүртгүүлжбуй албан хаагч,иргэн баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэноруулна.

 

7.6.Хуваарьтерөнхий шалгалтыгиргэн байнга оршин суугаа хаягийн дагуу өгнө.

 

7.7.Комиссшаардлагатай гэж үзвэлбаримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлтматериал шаардах, нягтлахэрхтэй.

 

7.8.Энэжурамд заасан болзлыгхангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албанхаагч, иргэн(цаашид"оролцогч" гэх)-ийг бүртгэх эсэх тухай асуудлыгкомисс хуралдаанаараахэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалтэхлэхээс ажлын 1-ээсдоошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ.

 

7.9.Ерөнхийшалгалтын бүртгэлтэйхолбоотой гомдлыг ажлын 3, бусад шалгалтын бүртгэлтэйхолбоотой гомдлыг ажлын 1өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комиссуг гомдлыг шалгалтэхлэхээс өмнө шийдвэрлэнэ.

 

Найм.Сул орон тоог нөхөх дараалал

 

8.1.Төрийнжинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоогарсан тохиолдолд шатландэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаатөрийн жинхэнэ албанхаагч болон нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхнө.

 

8.2.Төрийнжинхэнэ албаныгүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаарсонгоншалгаруулж нөхнө.

 

8.2.1.тухайн байгууллага болон холбогдох бусадтөрийнбайгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас;

 

8.2.2.энэжурмын8.2.1-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албаны нөөцөдбайгааиргэдээс.

 

8.3.Туслахтүшмэлийн албан тушаалынсул орон тоог нөхөхөд энэ журмын 8.2-т заасан дараалалхаргалзахгүй бөгөөдтөрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс сонгоншалгаруулж нөхнө. Туслахтүшмэлийн албан тушаалын шалгалтад хамгийн өндөроноогоор тэнцэж, томилогдсоналбан хаагч өөрийн хүсэлт болон хуульд заасны дагууалбан тушаалаасаачөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсоноролцогчдоосонооны дарааллаар Зөвлөл, Салбар зөвлөл нэр дэвшүүлнэ.

 

8.4.Төрийналбаны тухай хуулийн 26дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийгтогтоосон тусгай шаардлагын50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч дараахшаардлагыг хангасантохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалт болонтөрийн захиргааныбайгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтадоролцуулж болно.

 

8.4.1.сүүлийнгурванудаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний альнэг нь"хангалтгүй" гэсэн үнэлгээ аваагүй байх;

 

8.4.2.сүүлийн12сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх;

 

8.4.3.томилохэрхбүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэхсаналгаргасан байх;

 

8.4.4.мэргэшүүлэхбагцсургалтад хамрагдаж, төгссөн байх.

 

8.5.Төрийнүйлчилгээнийбайгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог аливаадараалалхаргалзахгүй сонгон шалгаруулж нөхнө.

 

8.6.Төрийнзахиргааны албан тушаалдзохих ёсоор томилогдсон албан хаагчийг Зөвлөлийнадилтган баталсан жагсаалтдахь төрийн тусгай болон үйлчилгээний албан тушаалдшууд томилж болно.

 

8.7.Төрийнөндөр албан тушаалтнызэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн захиргааны албантушаалд ажиллаж байгааалбан хаагчийг төрийн захиргааны болон төрийн тусгайалбан тушаалд шилжүүлэнажиллуулж болно.

 

8.8.Томилохэрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийналбаны тухай хуульд заасны дагуузургаан сараас дээш хугацааны шинэ дадлага,туршлага эзэмших сургалтадоролцуулахаар төрийн жинхэнэ албан хаагчийг албантушаалаас нь чөлөөлж, тухайналбан хаагчтай ажлын байраар хангах үүрэг хүлээсэнгэрээтэй тохиолдолд суралцажтөгссөн байдлыг харгалзан урьд эрхэлж байсан албантушаал эсхүл түүнтэйадилтгах ангиллын албан тушаалд томилж болно.

 

8.9.Төрийнулс төрийн албан тушаалдажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалынангилалд хамаарах албантушаалд ажилласан хугацаанд дүйцүүлэхдээ Засгийн газрынбаталсан журмыг, төрийнтусгай болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалдажилласан хугацаагтөрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авчүзэхдээ Зөвлөлийнбаталсан жагсаалтыг тус тус баримтална.

 

8.10.Тухайнажлын байранд гадаадхэлний мэдлэгийн ур чадварын тусгай шаардлага тавигдсантохиолдолд тухайнгадаад хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллежтөгссөн, магистр,докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт  бичигэсхүл олон улсадхүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөнбол уг иргэнийтүүнд холбогдох баримт бичгийн оноог тус тус үндэслэн гадаадхэлний мэдлэгийнтусгай шаардлага хангасан эсэхийг тогтооно.

 

Ес. Шалгалтын бүрэлдэхүүн, агуулга, хэлбэр,үнэлгээ

 

9.1.Ерөнхийшалгалтын бүрэлдэхүүн

 

9.1.1.ерөнхиймэдлэг;

 

9.1.2.монголхэл,бичгийн чадвар;

 

9.1.3.дүншинжилгээхийх чадвар (сэтгэхүйн чадамж).

 

9.2.Тусгайшалгалтын бүрэлдэхүүн

 

9.2.1.хууль,эрхзүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг;

 

9.2.2.дүншинжилгээхийх чадвар;

 

9.2.3.асуудалшийдвэрлэхчадвар;

 

9.2.4.монголхэлнийярианы болон бичгийн чадвар;

 

9.2.5.удирданзохионбайгуулах чадвар;

 

9.2.6.манлайлахчадвар;

 

9.2.7.багааражиллахчадвар.

 

9.3.Төсвийншууд захирагчийн сонгоншалгаруулалт нь энэ журмын 9.2-т зааснаас гадна дараахбүрэлдэхүүнтэй байна.

 

9.3.1.төсөв,санхүүгийнудирдлагыг хэрэгжүүлэх чадвар;

 

9.3.2.хүнийнөөцийнудирдлагыг хэрэгжүүлэх чадвар;

 

9.3.3.гүйцэтгэлийнудирдлагыгхэрэгжүүлэх чадвар.

 

9.4.Энэжурмын 9.1.1-т заасанерөнхий мэдлэгийн шалгалтыг сорилоор шалгаж 40 хүртэлхоноогоор үнэлэх бөгөөдхууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийг10, Монгол Улсын түүхсоёл, нийгэм эдийн засгийн талаарх мэдлэгийг 20, цахиморчин, компьютерынхэрэглээний программ ашиглах талаарх мэдлэгийг 10 хүртэлоноогоор тус тусдүгнэнэ. Энэхүү шалгалтаар 24 ба түүнээс дээш оноо авсаноролцогч дараагийншалгалтад оролцох эрхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 9.1.1-тзаасан шалгалтад 20ба түүнээс дээш оноо авсан бол дараагийн шалгалтад оролцохэрхтэй.

 

9.5.Энэжурмын 9.1.2-т заасанмонгол хэл, бичгийн чадварын шалгалтад кирилл бичиг,үндэсний бичгийн талаархмэдлэг болон чадварыг сорилоор шалгаж 30 хүртэлоноогоор үнэлнэ. Энэхүү шалгалтаар18 ба түүнээс дээш оноо авсан оролцогчдараагийн шалгалтад оролцох эрхтэй.

 

9.6.Энэжурмын 9.1.3-т заасан дүншинжилгээ хийх чадварыг сорилоор шалгаж 30 хүртэлоноогоор үнэлнэ. Энэхүүшалгалтаар 18 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийгтэнцсэнд тооцно. Хөгжлийнбэрхшээлтэй иргэн 9.1.3-т заасан шалгалтад 15 батүүнээс дээш оноо авсан болдараагийн шалгалтад оролцох эрхтэй.

 

9.7.Энэжурмын 9.1.1-т заасаншалгалтын үргэлжлэх хугацаа 40 минут, 9.1.2, 9.1.3-тзаасан шалгалтын үргэлжлэххугацаа тус бүр 30 минут байна. Хөгжлийн бэрхшээлтэйиргэний шалгалтынүргэлжлэх хугацааг тухайн иргэний болон мэргэжлийнбайгууллагын саналыгүндэслэн уртасгасан цагаар зохион байгуулж болно.

 

9.8.Ерөнхиймэдлэг, монгол хэл,бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад тустус тэнцсэнтохиолдолд Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцно.

 

9.9.Төрийнжинхэнэ албаны туслахтүшмэлд хамаарах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө энэжурмын удирданзохион байгуулах чадвар, манлайлах чадвар, багаар ажиллахчадварыг шалгах шалгалтыгур чадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгажтус бүр 10 хүртэл оноогоор үнэлнэ.

 

9.10.Төрийнжинхэнэ албаныгүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөхдөө энэ журмын9.2.1-т заасаншалгалтыг сорил болон бодлогоор шалгаж 10 хүртэл оноогоор,9.2.2-9.2.4-д заасаншалгалтыг сорил болон бодлогоор шалгаж тус бүр 20 хүртэлоноогоор үнэлэх бөгөөдхамгийн өндөр оноо авсан 5 хүртэлх оролцогчоос9.2.5-9.2.7-д заасан шалгалтыгур чадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагааршалгаж тус бүр 10 хүртэл оноогоорүнэлнэ. Нийт авбалзохих оноо 100 байх бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсаноролцогчийг шалгалтадтэнцсэнд тооцно.

 

9.11.Төрийнбайгууллагын төрийнжинхэнэ албан тушаалд хамаарах бүтцийн нэгжийн удирдах албантушаалын сул оронтоог нөхөхдөө энэ журмын 9.2.1-9.2.4-д заасан шалгалтыг сорилболон бодлогооршалгаж тус бүр 10 хүртэл оноогоор, 9.2.5-9.2.7-д заасаншалгалтыг ур чадвар/цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгаж тус бүр 20хүртэл оноогоор үнэлнэ. Нийт авбалзохих оноо100 байх бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтадтэнцсэндтооцно.

 

9.12.Төсвийншууд захирагчийн сулорон тоог нөхөхдөө энэ журмын 9.2.1-9.2.4-д заасаншалгалтыг сорил болонбодлогоор шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор, 9.2.5-9.2.7-дзаасан шалгалтыг урчадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгаж тус бүр10 хүртэл оноогоор,9.3-т заасан шалгалтыг сорил, албан бичиг, шийдвэрийн төсөлболовсруулах болонярилцлагын аль нэгээр шалгаж 30 хүртэл оноогоорүнэлнэ. Нийт авбал зохих оноо 100 байхбөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсаноролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно.

 

9.13.Хөгжлийнбэрхшээлтэй иргэн энэжурмын 9.10, 9.11, 9.12-т заасан албан тушаалын сул оронтоог нөхөх шалгалтадоролцвол шалгалтын нийт авбал зохих оноо 100 байх бөгөөд 50ба түүнээс дээшоноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно.

 

9.14.Хөгжлийнбэрхшээлтэй иргэндэнэ журмын 9.2.5-9.2.7, 9.3.1-9.3.3-т заасан шалгалтынүнэлгээнд давуу байдалолгож болно.

 

9.15.Ярилцлагыншалгалтын үнэлгээгшалгалтын комиссын гишүүдийн өгсөн онооны дунджаар тооцно.Шалгалтын комиссынгишүүд үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал, түүнээсүүсэн гарах үрдагаврыг бүрэн хариуцна.

 

9.16.Тусжурмын 9.10, 9.11, 9.12-тзаасан албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтадтэнцсэн оролцогч байхгүйбол эрх бүхий байгууллага, албан тушаалтан сонгоншалгаруулалт явуулах захиалгыгхарьяаллын дагуу дахин ирүүлнэ.

 

9.17.Төрийнтусгай албан тушаалынсул орон тоог төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгчнөөцөд бүртгэгдсэниргэдээс нөхөхөд тухайн салбарын онцлогоос хамаарч зайлшгүйшаардлагатай нэмэлтшалгалт (тусгай бэлтгэл, бие бялдрын гэх мэт)-ыг авч болно.Энэхүү шалгалтад"тэнцсэн" эсхүл "тэнцээгүй" гэсэн үнэлгээөгнө.

 

9.18.Ярилцлагыншалгалтыг бүхэлд ньвидео эсхүл аудио хэлбэрээр баримтжуулан шалгалтын тайландхавсаргаж, холбогдоххууль, журмын дагуу архивын нэгж болгон хадгална.

 

9.19.Хуульдөөрөөр заагаагүй болшалгалтыг мэдээллийн технологийн дэвшилтэт технологиашиглан зохион байгуулжболно.

 

Арав.Тайлан хүргүүлэх

 

10.1.Салбаркомисс төрийн албаныерөнхий шалгалтын тайланг ажлын 5 өдөрт багтаан Төв комисстхүргүүлнэ.

 

10.2.Төвкомисс шалгалтын салбаркомиссын тайлан нэгтгэн, шалгалтад тэнцсэн иргэдийгнөөцөд бүртгүүлэх саналынхамт Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

 

10.3.Шалгалтынкомисс төрийн албанытусгай шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш ажлын 3өдөрт багтаан Зөвлөл,харьяалах Салбар зөвлөлд хүргүүлнэ.

 

10.4.Шалгалтынтайланд шалгалтынявц, оролцогчдын ирц, үнэлгээний талаар дэлгэрэнгүй тусгана.

 

Арван нэг.Төрийн жинхэнэ албаны нөөцөдбүртгэх

 

11.1.ЗөвлөлТөв комиссын тайлангхэлэлцэж, хуваарьт ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийгтөрийн жинхэнэ албанынөөцөд, захиалгат ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийгтухайн орон нутгийн төрийнжинхэнэ албаны нөөцөд тус тус бүртгэх тухай тогтоолгаргана.

 

11.2.Төрийнжинхэнэ албаны нөөцөдбайх хугацаа 3 жил байх бөгөөд Зөвлөлийн тогтоол гарсанөдрөөс тоологдоно.

 

11.3.Төрийнүйлчилгээнийбайгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар нэрдэвшинтомилогдож байсан бол Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцно.

 

11.4.Зөвлөл,Салбар зөвлөл ажилолгогч болон сонирхсон этгээдийг төрийн жинхэнэ албаны нөөцөдбүртгэгдсэнхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээллээр хангана.

 

Арван хоёр. Нэр дэвшүүлэх, томилох

 

12.1.Зөвлөл,Салбар зөвлөл ньсонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр онооавсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоондтомилуулахаар нэрдэвшүүлнэ.

 

12.2.Туслахтүшмэлийн албан тушаалдярилцлагын шалгалтын нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөроноо авсан иргэнийг нэрдэвшүүлнэ.

 

12.3.Нэрдэвшсэн албан хаагч,иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанЗөвлөл, Салбарзөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотортомилно.

 

12.4.Нэгалбан тушаалд өрсөлдсөноролцогчдын шалгалтын нийт оноо тэнцвэл бүрэлдэхүүншалгалт тус бүр дээр өндөроноо авсан байдлыг харгалзан дарааллыг тогтооно.

 

12.5.Томилохэрх бүхий байгууллага,албан тушаалтан төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнийгтуршилтын хугацаахэрэглэнэ.

 

12.6.Томилохэрх бүхий байгууллага,албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийгтомилохоос хуульд заасанүндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолдтатгалзсан үндэслэлийгЗөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн доторалбан бичгээр ирүүлнэ.

 

12.7.Нэрдэвшигчийг томилохоостатгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбарзөвлөл тухайн сонгоншалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыгбаримтлан нэр дэвшүүлнэ.

 

12.8.Нэрдэвшигчийг томилохоостатгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл,Салбар зөвлөл эрхбүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийгбиелүүлэхийгдаалгана.

 

12.9.Нэрдэвшигч өөрийн хүсэлтээртомилогдохоос татгалзсан эсхүл  мэдэгдсэнхугацаанаас хойш хүндэтгэн үзэхшалтгаангүйгээр 14 хоног хэтэрсэн тохиолдолдсонгон шалгаруулалтад тэнцсэноролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэрдэвшүүлнэ.

 

12.10.Нэрдэвшигчийг томилохоосөмнө Төрийн албаны тухай хуулийн  22.1.5-д тавигдсансэтгэцийн өвчин,эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримтыгэрүүл мэндийнбайгууллагаас, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыгзохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-дзаасанмэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас томилох эрх бүхий байгууллага,албантушаалтан авсан байна.

 

Арван гурав. Хариуцлага

 

13.1.Шалгалтадоролцогчийг дараахтохиолдолд танхимаас гаргана:

 

13.1.1.бусдадболоншалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

 

13.1.2.шалгалтынявцадбусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлааорхисон;

 

13.1.3.шалгалтынүйлажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлс /гар утас, таблет, ухаалаг цагболонбусад төхөөрөмж/ ашиглахыг завдах;

 

13.1.4.шалгалтынүйлажиллагаанд хяналт тавьж буй ажилтны зохих ёсны шаардлагыг биелүүлээгүй;

 

13.1.5.шалгалтадөөрхүн орсон бол.

 

13.2.Энэжурамд заасан болзлыгхангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худалмэдүүлсэн бол тухайноролцогчийн шалгалтыг хүчингүй болгоно.

 

13.3.Холбогдоххууль, журам зөрчижсонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл,Салбар зөвлөл тухайнсонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүйболгоно.

 

Арван дөрөв.Шалгалтын үйлчилгээний зардал

 

14.1.Ерөнхийшалгалт өгөхтэйхолбогдсон өөрөөс гарах зардал болон шалгалтын үйлчилгээнийзардлыг шалгалтадоролцогч хариуцна.

 

14.2.Шалгалтынүйлчилгээний зардлынхэмжээг Салбар комиссын саналыг үндэслэн Төв комисс тогтоожболно.

 

14.3.Шалгалтынүйлчилгээний зардлыгзөвхөн шалгалтын үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд нягтланбодох бүртгэл хөтөлж,шалгалтын тайланд хавсаргаж, архивын нэгж болгон хадгална.

 

14.4.Салбаркомиссын үйлажиллагаатай холбогдож гарах зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргынТамгынгазар жил бүрийн төсөвтөө тусгана.

 

14.5.Шалгалтынкомиссын гишүүдийнурамшуулал, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж худалдан авах,шинэчлэхэд шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар,яам, агентлаг,төрийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусгана.

 

 

---о0о---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН
ДҮНГИЙН ХУУДАС

 

 

Шалгалтөгсөн иргэний:

 

Регистрийндугаар: ..................................

 Ургийновог:..................................

 Эцэг/эх/-ийннэр: ..................................

 Өөрийннэр:

 Шалгалтөгсөнаймаг, нийслэл: ..................................

 

 

 

 

Шалгалтын бүрэлдэхүүн

Авбал зохих дээд оноо

Авсан оноо

1

Ерөнхий мэдлэг

40

 

2

Монгол хэл, бичгийн чадвар

30

 

3

Дүн шинжилгээ хийх чадвар

30

 

Нийт оноо

100

 

 

 

20.. оны ...сарын ...-ны өдөр

 

 

 

---о0о---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

 

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭХХҮСНЭГТ

 

 

д/д

Иргэний мэдээлэл

Шалгалтын дүн

 

Эцэг (эх)-ийн нэр

Өөрийн нэр

Төрсөн огноо

Хүйс

Регистрийн дугаар

Ерөнхий мэдлэг

Монгол хэл, бичгийн чадвар

Дүн шинжилгээ хийх чадвар

Нийт дүн

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

---о0о---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн

2023 оны 01 дүгээр сарын  25-ны өдрийн

25 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

 

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН

ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС

 

 

Сул оронтооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:…………………………..……………………………

Албантушаалын нэр:…………………………..………………………………………..………….......................

Албантушаалын ангилал,зэрэглэл:…………………………..………………………………………..………...

 

 

Д/д

 Сонгон шалгаруулалтад оролцогчийн
нэр

Удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Манлайлах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Багаар ажиллах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Нийт оноо

/30 хүртэл оноогоор үнэлнэ/

Дүнтэй танилцсан оролцогчийн гарын үсэг

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

Шалгалтынкомисс:

 

Дарга:                                …………………………..…………………………..../                                                 /

Нарийнбичгийндарга:        …………………………..…………………………..../                                                /

Гишүүд:                             …………………………..…………………………..../                                                 /

                                          …………………………..…………………………..../                                                

                                                                             /гарынүсэг/                  /гарынүсгийн тайлал/

 

 

20 ... оны …сарын … -ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

25 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАНТУШААЛЫН

ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС

 

Сул оронтооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:…………………………..……………………………
Албантушаалыннэр: …………………………..………………………………………..………….......................
Албантушаалынангилал, зэрэглэл:…………………………..………………………………………..………...

 

Д/д

 Сонгон шалгаруулалтад оролцогчийн
нэр

Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийн үнэлгээ
/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Дүн шинжилгээ хийх чадварын үнэлгээ

/20 хүртэл оноогоор үнэлнэ/

Асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ

/20 хүртэл оноогоор үнэлнэ/

Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын үнэлгээ

/20 хүртэл оноогоор үнэлнэ/

Удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Манлайлах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Багаар ажиллах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Нийт оноо

/100 хүртэл оноогоор үнэлнэ/

Дүнтэй танилцсан оролцогчийн гарын үсэг

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шалгалтынкомисс:

 

Дарга:                                …………………………..…………………………..../                                                 /

Нарийнбичгийндарга:        …………………………..…………………………..../                                                /

Гишүүд:                             …………………………..…………………………..../                                                 /

                                           /гарынүсэг/    /гарынүсгийнтайлал/

 

20 ... оны …сарын … -ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

25 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ БҮТЦИЙН НЭГЖИЙНУДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН

ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС

 

Сул оронтооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:…………………………..……………………………
Албантушаалыннэр: …………………………..………………………………………..………….......................
Албантушаалынангилал, зэрэглэл:…………………………..………………………………………..………...

 

Д/д

 Сонгон шалгаруулалтад оролцогчийн
нэр

Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийн үнэлгээ
/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Дүн шинжилгээ хийх чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ

/20 хүртэл оноогоор үнэлнэ/

Манлайлах чадварын үнэлгээ

/20 хүртэл оноогоор үнэлнэ/

Багаар ажиллах чадварын үнэлгээ

/20 хүртэл оноогоор үнэлнэ/

Нийт оноо

/100 хүртэл оноогоор үнэлнэ/

Дүнтэй танилцсан оролцогчийн гарын үсэг

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шалгалтынкомисс:

 

Дарга:                                …………………………..…………………………..../                                                 /

Нарийнбичгийндарга:        …………………………..…………………………..../                                                /

Гишүүд:                             …………………………..…………………………..../                                                 /

                                                                      /гарынүсэг/    /гарынүсгийн тайлал/

 

20 ... оны …сарын … -ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

25 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт

 

ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН СОНГОНШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГИЙНХУУДАС

 

Сул оронтооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:…………………………..……………………………
Албантушаалыннэр: …………………………..………………………………………..…………........................
Албантушаалынангилал, зэрэглэл:…………………………..………………………………………..………...

 

  

 

 

 

 

Д/д

Сонгон шалгаруулалтад оролцогчийн
нэр

Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийн үнэлгээ
/10 хүртэл оноогоор үнэлнэ/

 

Дүн шинжилгээ хийх чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Манлайлах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Багаар ажиллах чадварын үнэлгээ

/10 хүртэл оноогоор үнэлнэ/

Төсөв, санхүү хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чадварын үнэлгээ

/30 хүртэл оноогоор үнэлнэ/

 

 

 

 

Нийт оноо

/100 хүртэл оноогоор үнэлнэ/

Дүнтэй танилцсан оролцогчийн гарын үсэг

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шалгалтынкомисс:

 

Дарга:                                …………………………..…………………………..../                                                 /

Нарийнбичгийндарга:        …………………………..…………………………..../                                                /

Гишүүд:                             …………………………..…………………………..../                                                 /

/гарын үсэг/               /гарынүсгийн тайлал/ 

               

 

20 ... оны …сарын … -ны өдөр

 

 

1

 

 

 


 

[1] Шинээрбийболсон орон тоог сул орон тоонд тооцно.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.