Мэдээ

Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын талбайд шалгалт хийлээ

Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын талбайд шалгалт хийлээ
Мэдээ

НийслэлийнЗасаг Даргын 2021 оны 02 дугаар сарын 03-өдрийн  А/133 дугаар захирамж, Нийслэлийн СпортынХорооны даргын 2021 оны 06 дугаар 02-ны өдрийн А/10 дугаар тушаал, Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спорт хорооны даргын 2021 оны 06-р сарын 04-ны өдрийн А/06 тоот тушаалын дагуу төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын гадна талбайн ашиглалтын талаар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Биеийн тамир, спортын хорооноос бүрдсэн ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 15-18 ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт харъяалагддаг төрийн өмчийн 19 сургууль дээр очиж ажилласан.

Тус ажлын хэсгийн дүгнэлтээр 3 сургуулийн биеийн тамирын талбайгаас хувь хүн болон байгууллагын нэр дээр шилжсэнийг буцааж сургуулийн эзэмшилд шилжүүлэх, 16 дугаар сургуулийн ойр орчимыг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа гарсан.

Уг судалгаа дүүрэг болгон дээр хийгдсэн бөгөөд Монгол улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн засаг даргын  2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/447 дугаар захирамжийн дагуу

1.    Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд биеийн тамир, спортын зориулалтаар ашиглаж байгаад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшил нь шилжсэн талбайг нийтийн эдэлбэрийн газар хэвээр үлдээж, зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.