Мэдээ

Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа

Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа
Мэдээ

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлын үйл явцтай танилцахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, БТСУХорооны Бодлого төлөвлөлтийн дарга О.Гэрэл, БТСУХорооны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн, СБД, БТСХорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн Санхүү хариуцсан дэд захирал болон гүйцэтгэгч Грийн Ресурс констракшн ХХК-ийн захирал Амарбаясгалан нар 8-р сарын 10-ны өдөр газар дээр нь очин уулзалт хийсэн бөгөөд барилгын ажлыг 2023 онд хүлээлгэн өгөх, заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд гүйцэтгэгч компанийг солих мөн үлдэгдэл төсөв болох 5,2 тэрбум төгрөгийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэлийг өглөө.

 

Спорт цогцолборын барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд 2020 оны эцсийн дүн мэдээгээр 4,5 тэрбумын санхүүжилт хийгдэж 30% - ийн гүйцэтгэлтэй явж байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.