Үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн болох мөсний шагай, мөсний сур харвааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдөр “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр болж тэмцээн эхэллээ. Энэ удаагийн наадамд мөсний шагайн төрөлд 12 аймаг, 9 дүүргийн 126 харваач багийн болон цуваа, мөсний сур харваанд 21 аймаг, 9 дүүргийн 174 тамирчин багийн болон цуваа харваа болон өрсөлдөж байна.
Сүхбаатар дүүргийн баг тамирчиддаа амжилт хүсье!!



Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.