Мэдээ

Үндэсний спортын VII наадмын мөсний шагай, мөсний сур харвааны тэмцээн эхэллээ

Үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн болох мөсний шагай, мөсний сур харвааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдөр “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр болж тэмцээн эхэллээ. Энэ удаагийн наадамд мөсний шагайн төрөлд 12 аймаг, 9 дүүргийн 126 харваач багийн болон цуваа, мөсний сур харваанд 21 аймаг, 9 дүүргийн 174 тамирчин багийн болон цуваа харваа болон өрсөлдөж байна.
Сүхбаатар дүүргийн баг тамирчиддаа амжилт хүсье!!
📌Тэмцээн 02 дугаар сарын 18-20-ны хооронд болох бөгөөд тус наадмыг үзэж сонирхохыг хүссэн иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилнэ.
👉 Спортын төв ордноос 08:00, 10:00, 14:00, 15:00 цагуудад,
👉 “Асем Вила”-гаас 11:00, 12:00, 16:00, 18:00 цагуудад хөдөлнө.


Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.