Засгийн газрын 2018 оны 183, 2021 оны 268 дугаар тогтоолоор зохион байгуулагдаж буй “Монголын бүх ард түмний XV наадам”-ын анхан шатны тэмцээн буюу Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээн доорхи төрлүүдээр зохион байгуулагдана. Тус наадмыг зохион байгуулах нэгдсэн зааврын дагуу тэмцээнд оролцох иргэд, аж ахуй нэгж байгууллага багуудын нэрэн мэдүүлгийг спортын төрөл тус бүрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Биеийн тамир спортын хороонд цаасан хэлбэрээр авчирж өгнө үү.
1. Сагсан бөмбөг
2. Волейбол
3. Бокс
4. Шатар
5. Ширээний теннис
6. Ширээний теннис /Дифлимп/
Мэдүүлгийн хуудас татаж авах холбоос : http://share.hiub.mn/download.htm?id=79oaku6jatr98m61pc2ian5m3h
ЖИЧ: Тэмцээнд оролцогчид 18 наснаас дээш байх
СБД, БТСХороо хаяг:
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо N tower-ийн 10 давхар 1001 тоот /авто плазагийн баруун талд/
Холбоо барих дугаар: 11315651, 96072377
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.