Өнөөдөр буюу 3 сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн /ЕБС/ болон хувийн хэвшлийн сургуулийн биеийн тамирын багш нарын дунд “САГСАН БӨМБӨГИЙН ШҮҮЛТ” сэдэвт сургалт-семинар зохион байгууллаа.
Тус сургалтыг СБД, БТСХороо нь Монголын Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шүүгчдийн холбоотой /Тэргүүн Б.Ганзориг/ хамтран зохион байгуулсан бөгөөд Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-аас мөрдөгдөж байгаа талбайн хэмжээ, дүрэм, шүүгчдийн заалт, тамирчдын номер болон NBA болон FIBA-ийн шүүлтийн хоорондын ялгаа зэрэг сэдвийн доор явагдаж сургалтанд оролцсон биеийн тамирын багш нарт сертификат гардууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.