Мэдээ

"Улаанбаатар Лиг" волейболын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын сурагчдын "Улаанбаатар Лиг" волейболын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 03 сарын 19-өөс 4 сарын 04-ний хооронд 14 сургуулийн 650 гаруй сурагчид Ахлах нас, Дунд нас гэсэн 2 ангилалаар хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

👉 2 насны ангилалын багийн нийлбэр дүнгээр:
🥇 Р.Энхбат захирал, Б.Хашхүү багштай 1 дүгээр сургуулийн сурагчид цомын 🏆 эзнээр,
🥈 Б.Одхой захирал, Б.Баатарцогт багштай Логарифм сургуулийн сурагчид,
🥉 Д.Бат-Орших захирал, М.Мөнххишиг багштай 31 дүгээр сургуулийн сурагчид тус тус шилдгээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Шилдгээр шалгарсан багш, сурагчиддаа Нийслэлийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон бусад сургуулийн багш, сурагчиддаа баярлалаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.