Мэдээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Улаанбаатар Лиг" волейболын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Улаанбаатар Лиг" волейболын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 9 дүүргийн 38 сургуулийн 64 багийн 832 сурагч-тамирчид Ахлах, Дунд насны ангилалаар хурд хүрч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
🏐 Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай, Д.Алтангэрэл дасгалжуулагчтай, Э.Энгүүн ахлагчтай 3 дугаар сургуулийн Ахлах насны эмэгтэй баг тамирчид - Мөнгөн медаль,
🏐 Р.Энхбат захиралтай, Б.Хашхүү дасгалжуулагчтай, Д.Гэндэндарам ахлагчтай 1 дүгээр сургуулийн Дунд насны эрэгтэй баг тамирчид - Мөнгөн медалийн эздээр,
🏐 Т.Батхүү дасгалжуулагчтай, Б.Аялгуу ахлагчтай Шинэ үе сургуулийн Дунд насны охидын баг тамирчид Тусгай байрт,
мөн ахлах насны охидын төрөлд Шилдэг холбогчоор 3 дугаар сургуулийн сурагч Г.Ганцэцэг, дунд насны хөвгүүдийн төрөлд Шилдэг хамгаалагчаар 1 дүгээр сургуулийн сурагч Д.Гэндэндарам нар тус тус шалгарлаa.#Congratulations 👏👏👏💯
Тэмцээндээ амжилттай оролцсон багш, дасгажуулагч, сурагч-тамирчиддаа баярлалаа, цаашдынх нь тэмцээн уралдаан, хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье🤗🤝👍💯

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.