Мэдээ

ШИРЭЭНИЙ ШАГАЙН НААДГАЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын Х наадам 8 төрлөөр явагдах бөгөөд 2 дах тэмцээн болох Ширээний шагайн наадгайн тэмцээн 2022 оны 9 дугаар сарын 17-ны өдөр 58 дугаар сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 15 хорооны 210 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд:
🥇 I байрт Б.Эрдэнэсүх Засаг даргатай 16 дугаар хорооны баг тамирчид,
🥈 II байрт Ш.Батдорж Засаг даргатай 19 дугаар хорооны баг тамирчид,
🥉 III байрт С.Нэргүй Засаг даргатай 20 дугаар хорооны баг тамирчид
Тэмцээний эмэгтэй төрөлд:
🥇 I байрт Б.Эрдэнэсүх Засаг даргатай 16 дугаар хорооны баг тамирчид,
🥈 II байрт Ш.Батдорж Засаг даргатай 19 дугаар хорооны баг тамирчид,
🥉 III байрт Г.Даваацэцэг Засаг даргатай 17 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болсон 16 дугаар хорооны баг тамирчиддаа амжилт хүсье.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон бусад хороодын баг тамирчиддаа баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.