Мэдээ

“ИРГЭДИЙН СПОРТЫН X НААДAM”-ЫН НЭЭЛТ БОЛЛОО

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын X наадам 2022 оны 08 дугаар сарын 20-ноос эхлэн спортын 8 төрлөөр явагдаж байгаа бөгөөд спорт явган аялал, ширээний шагай, аэробик, хийн дасгал, волейбол, олс таталт зэрэг спортын 6 төрлөөр зохион байгуулагдаад байна. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 дугаар сургуулийн спорт зааланд Софт волейболын тэмцээний үеэр нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, НБТСГазрын ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ болон хороодын Засаг дарга нар хүрэлцэн ирж оролцлоо. Мөн нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн ирж үзүүлэх тоглолт үзүүлж, МҮОНРТ-ийн спортын суваг ирж сурвалжиллаа.
Иргэдийн спортын X наадмын 7 дахь төрөл буюу софт волейболын тэмцээн 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй холимог багаар явагдаж, тэмцээнд нийт 14 хорооны 90 гаруй баг тамирчид авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:
1-р байрт Н.Мөнхтогтох Засаг даргатай А.Базаргүр ахлагчтай 13-р хорооны баг тамирчид
2-р байрт Л.Отгонцэцэг Засаг даргатай Н.Алтанцэцэг ахлагчтай 7-р хорооны баг тамирчид
3-р байрт Ш.Батдорж Засаг даргатай О.Энэбиштөмөр ахлагчтай 19-р хорооны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эздээр тодорлоo, баяр хүргэе.
Сүхбаатар дүүргээ төлөөлөн Нийслэлийн иргэдийн спортын Х наадамд оролцох эрхтэй болсон Н.Мөнхтогтох Засаг даргатай 13-р хорооны баг тамирчдадаа тэмцээнд нь амжилт хүсье.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон бусад хороодын баг тамирчдадаа баярлалаа.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.