Мэдээ

УЛС, ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа улс, олон улсын тэмцээнд амжилт гаргасан багш, сурагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Уулзалтад дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ оролцож, дүүргээ төлөөлөн улсын болон азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож буй өсвөрийн шигшээ баг, багш дасгалжуулагчдын амжилтыг танилцуулсан юм.
⛹🏻‍♀️⛹🏻‍♀️⛹🏻‍♀️
Сагсан бөмбөгийн U18 хүртэлх насны Aзийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн 1-р сургуулийн сурагч Н.Нандинхүсэл, 3-р сургуулийн сурагч Б.Цэрэндолгор, Байгаль эх ахлах сургуулийн сурагч Б.Болор-Эрдэнэ болон U13 насны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, шилдэг тоглогч 1-р сургуулийн сурагч Т.Эгшиглэн, 31-р сургуулийн сурагч Б.Эмүжин нарыг 2022 оны дүүргийн “Шилдэг хүүхэд” медалиар, дасгалжуулагч багш Ж.Мөнхтөгс, Б.Дэлэг, Г.Ундрах нарыг дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа. Мөн дасгалжуулагч багш, сурагчдын амжилтыг мялааж, Засаг дарга хувиасаа мөнгөн урамшуулал олгохоо илэрхийлэв.
Цаашдынх нь тэмцээн уралдаанд улам их амжилтыг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.