Мэдээ

“АЛХАЦГААЯ-ГҮЙЦГЭЭЕ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос дүүргийн ЕБС-иуд болон СӨББ-ын багш, ажилтан, албан хаагчдын дунд “Алхацгаая-Гүйцгээе” аяныг 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн-Богд хан уул-Дугуй цагаан гэсэн маршрутаар амжилттай зохион байгууллаа. Аянд ерөнхий боловсролын 8 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгийн нийт 450 гаруй багш, ажилтан, албан хаагчид оролцлоо.
Явган алхалтын үеэр чөлөөт бүжгийн тэмцээн явуулж ЕБС-иудаас:
1-р байранд Д.Оюунгэрэл захиралтай 35-р сургуулийн хамт олон
2-р байранд С.Сайнбаяр захиралтай Насан туршийн боловсролын сургуулийн хамт олон
3-р байранд Б.Батсайхан захиралтай 71-р сургуулийн хамт олон
СӨББ-уудаас:
1-р байранд Г.Мөнхжаргал эрхлэгчтэй 283-р цэцэрлэгийн хамт олон
2-р байранд Ц.Оюунчимэг эрхлэгчтэй 159-р цэцэрлэгийн хамт олон
3-р байранд Б.Нордогсүрэн эрхлэгчтэй 281-р цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарлаа, баяр хүргэе.

“Алхацгаая-Гүйцгээе” аянд идэхтэй оролцсон нийт сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан, албан хаагчдадаа Талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.