Мэдээ

ИРГЭДИЙН X НААДАМ СПОРТЫН 8 ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын X наадам 2022 оны 08-р сарын 20-ноос 11-р сарын 05-ны хооронд спортын 8 төрлөөр /спорт явган аялал, ширээний шагай, аеробик, хийн дасгал, гар бөмбөг, олс таталт/ зохион байгуулагдаж нийт 18 хорооны давхардаагүй тоогоор 2500 гаруй иргэд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний төрөл тус бүрээс тэргүүн байрт шалгарсан хорооны баг тамирчид Нийслэлийн иргэдийн спортын Х наадмын шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцоно.
Өнгөрсөн бямба гариг буюу 11-р сарын 05-ны өдөр сагсан бөмбөгийн тэмцээн 45-р сургууль, ӨЗБАСургуулийн спорт зааланд болж, тэмцээнд нийт 13 хорооны эр-13, эм-10, нийт 23 багийн 280 гаруй тамирчид өрсөлдсөнөөс
⛹️‍♂️Эрэгтэй төрөлд:
1-р байрт Г.Өнөртүвшин 9-р хорооны баг тамирчид
2-р байрт Х.Батжаргал Засаг даргатай 11-р хорооны баг тамирчид
3-р байрт Х.Нямдагва Засаг даргатай 3-р хорооны баг тамирчид
⛹🏻‍♀️Эмэгтэй төрөлд:
1-р байрт Х.Батжаргал Засаг даргатай 11-р хорооны баг тамирчид
2-р байрт Б.Эрдэнэсүх Засаг даргатай 16-р хорооны баг тамирчид
3-р байрт Л.Отгонцэцэг Засаг даргатай 7-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа, баяр хүргэе.
8 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр:
Б.Эрдэнэсүх Засаг даргатай 16-р хорооны баг тамирчид Тэргүүн байрт шалгарч 🏆 Цомын эздээр
Л.Отгонцэцэг Засаг даргатай 7-р хорооны баг тамирчид Дэд байрт
Х.Батжаргал Засаг даргатай 11-р хорооны баг тамирчид Гутгаар байрт шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа, баяр хүргэе.

Нийслэлийн иргэдийн Х наадмын шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болсон нийт баг тамирчдадаа тэмцээнд нь амжил хүсье.

Дүүргийн иргэдийн спортын наадамд хороогоо төлөөлөн спортын төрөл тус бүрт идэвхтэй оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье.#БиеийнТамирМандтугайУраа

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.