Мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

эгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтаж дүүргийн ЗДТГ, 25-р сургууль, Биеийн тамирын спортын хороо хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд спорт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн 1-20 дугаар хорооны оюуны, сонсголын хөгжлийн онцлогтой хөнгөн, хүнд, хүндэвтэр түвшний 0-25 насны хөгжлийн бэрхшээлтэй, боловсролд хамрагдаагүй 26 хүүхдүүдийн дунд бөөрөнцөг шидэлт, буухиа тэмцээнийг зохион байгуулж, өдөрлөгт оролцсон бүх хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын гарын бэлгийг гардуулан өгсөн юм.
Мөн Улсын нэгдүгээр эмнэлгийн эмч нар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгч, Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид хүүхдүүдэд туслан өдөрлөгт идэвхтэй оролцууллаа.
Өдөрлөгт идэвхтэй оролцсон эцэг эх, хүүхдүүддээ баярлалаа🤗👏👍🫰



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.