Мэдээ

ДУНД НАСНЫ "УЛААНБААТАР ЛИГ" САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын сурагчдын дундах "Улаанбаатар Лиг" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Дунд насны ангиллын тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд 3 болон 45-р сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 27 багийн 320 гаруй сурагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
⛹️‍♂️Дунд насны эрэгтэй багуудаас:
🥇1-р байрт Б.Болор захиралтай М.Чинбат багштай Орос 3-р сургуулийн баг тамирчид
🥈2-р байрт Ш.Лхагва захиралтай Б.Эрдэнэбаатар багштай 16-р сургуулийн баг тамирчид
🥉3-р байрт Г.Төмөрзаяа захиралтай Г.Эрдэнэцэцэг багштай Нэст эдүкейшн айти сургуулийн баг тамирчид
⛹🏻‍♀️Дунд насны эмэгтэй багуудаас:
🥇1-р байрт П.Бат-Орших захиралтай Б.Ариунболд багштай 31-р сургуулийн баг тамирчид
🥈2-р байрт Б.Наранчимэг захиралтай Г.Бямбацогт багштай 45-р сургуулийн баг тамирчид
🥉3-р байрт Д.Болд захиралтай О.Анхзаяа багштай 58-р сургуулийн тамирчид тус тус шалгарлаа, баяр хүргэе👏👏👏
Тэмцээндээ идэвхтэй оролцсон багш, сурагчдадаа талархал илэрхийлье🤗👍💪👏🫰

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.