Мэдээ

”ЦЭНГЭГ АГААР-2023” ӨВЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн СӨББ-ын багш, ажилтан албан хаагчдын дунд “Цэнгэг агаар-2023” өвлийн өдөрлөгийг Боловсролын хэлтэс болон Биеийн тамир, спортын хороо хамтран 01-р сарын 21-ны өдөр Хандгайт амралтын баазад амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт 34 цэцэрлэгийн 400 гаруй багш, ажилтан албан хаагчид хамрагдсан бөгөөд 4 төрлийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж нийлбэр дүнгээр:
1-р байрт Г.Танхил эрхлэгчтэй 75-р цэцэрлэгийн хамт олон Цомын эздээр,
2-р байрт Г.Мөнхжаргал эрхлэгчтэй 283-р цэцэрлэгийн хамт олон,
3-р байрт Б.Баярмаа эрхлэгчтэй 205-р цэцэрлэгийн хамт олон тус тус манлайлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эздээр шалгарлаа, баяр хүргэе.
“Цэнгэг агаар-2023” өвлийн өдөрлөгт идэвхтэй оролцож нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн нийт багш, ажилтан албан хаагчдадаа талархал илэрхийлье🤗

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.