Мэдээ

НИЙСЛЭЛИЙН СӨББ-ЫН “BASKETBALL CUP-2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн СӨББ-ын биеийн тамирын багш нарын дундах “BASKETBALL CUP-2023” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс, Биеийн тамир, Спортын хороо хамтран 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол 3 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 6 дүүргийн /БГД, БЗД, ЧД, ХУД, СБД, СХД/ эрэгтэй 6, эмэгтэй 6 нийт 12 багийн 156 тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
🏀ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
1-р байрт Н.Пүрэвбаатар ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг тамирчид
2-р байрт М.Отгонсайхан ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид
3-p байрт Ц.Санчирбазар ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тамирчид
🏀ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
1-р байрт Б.Золжаргал ахлагчтай Чингэлтэй дүүргийн баг тамирчид
2-р байрт Ч.Золзаяа ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг тамирчид
3-p байрт П.Сэрчмаа ахлагтай Баянгол дүүргийн баг тамирчид тус тус манлайлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эздээр шалгарлаа, баяр хүргэе.
БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
Сүхбаатар дүүргийн баг тамирчид тэргүүлж “Шилжин явах 🏆 цом”-ын эздээр,
Эрэгтэй “Шилдэг тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн тамирчин М.Отгонсайхан,
Эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор Чингэлтэй дүүргийн тамирчин Г.Энхдалай нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт баг тамирчдадаа талархал илэрхийлье🤗


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.