Мэдээ

ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Cүхбаатар дүүргийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 03-р сарын 11,12-ны өдрүүдэд 3,16-р сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд охидын 19 баг, хөвгүүдийн 25 баг нийт 44 багийн 550 гаруй сурагчид хурд хүч, авхаалж сорин өрсөлдсөнөөс:
🏐Охидын төрөлд:
🥇I-р байрт В.Хоролгарав захиралтай Д.Алтангэрэл дасгалжуулагчтай Э.Энгүүн багийн ахлагчтай 3-р сургуулийн баг тамирчид
🥈II-р байрт Р.Энхбат захиралтай Б.Хашхүү дасгалжуулагчтай Б.Золбоо багийн ахлагчтай 1-р сургуулийн баг
🥇III-р байрт Н.Цэрэндолгор захиралтай Т. Батхүү дасгалжуулагчтай А.Энэргүнж багийн ахлагчтай Шинэ Үе сургуулийн баг тамирчид
🏐Хөвгүүдийн төрөлд:
🥇I-р байрт Б.Одхой захиралтай О.Баярхүү дасгалжуулагчтай Б.Билгүүнтөгөлдөр ахлагчтай Логарифм сургуулийн баг тамирчид
🥈II-р байрт Р.Энхбат захиралтай Б.Хашхүү дасгалжуулагчтай Б.Сүлдбаяр багийн ахлагчтай 1-р сургуулийн баг тамирчид
🥉III-р байрт Д.Бат-Орших захиралтай М.Мөнххишиг дасгалжуулагтай А.Ихбаяр багийн ахлагчтай 31-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа, баяр хүргэе👏
“ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ”-оор Э.Энгүүн /3-р сургууль/
“ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ”-оор Б.Билгүүнтөгөлдөр /Логарифм сургууль/ нар шалгарлаа, баяр хүргэе👏
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагчдадаа талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.