Мэдээ

ЖҮДО БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Cүхбаатар дүүргийн ЖҮДО бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 03-р сарын 19-ний өдөр 6 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 14-н сургуулийн 150 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа, баяр хүргэе.
Багийн нэгдсэн дүнгээр:
🥇I байрт Ч.Зоригтбаатар захиралтай Г.Эрдэнэбат дасгалжуулагчтай /Спортын дунд сургууль/
🥈II байрт Д.Оюунгэрэл захиралтай Д.Баатархүү дасгалжуулагчтай /35-р сургууль/
I🥉II байрт Л.Цэнгэлмаа захиралтай Н.Бямбадорж дасгалжуулагчтай /2-р сургууль/ тус тус эзлэж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагчдадаа талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.