Мэдээ

САМБО БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Cүхбаатар дүүргийн Самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 03-р сарын 18-ны өдөр 6 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 11-н сургуулийн 110 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж эхний 3 байрт шалгарсан тамирчид өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа, баяр хүргэе.
Багийн нэгдсэн дүнгээр:
🥇I байрт Ч.Зоригтбаатар захиралтай А.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай /Спортын дунд сургууль/
🥈II байрт Д.Болд захиралтай Ч.Дагва-Очир дасгалжуулагчтай /58-р сургууль/
🥉III байрт В.Хоролгарав захиралтай Д.Алтангэрэл дасгалжуулагчтай /3-р сургууль/ тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагчдадаа талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.