Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа 03 дугаар сарын 27-ны өдөр 3-р сургуулийн спорт зааланд боллоо. Нээлтийн ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцсон юм.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр Монгол 3 дугаар сургуулийн “Суран жолоо” хамтлаг, дуучин Батух нар баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Баг тамирчдадаа цаашдынх нь тэмцээнүүдэд амжилт хүсье
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.