Мэдээ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа 03 дугаар сарын 27-ны өдөр 3-р сургуулийн спорт зааланд боллоо. Нээлтийн ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцсон юм.
Хүүхдийн спортын VII наадам 2023 оны 03-р сарын 01-нээс 05-р сарын 20-ны хооронд спортын 15 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд 03 дугаар сарын байдлаар спортын 7 төрлөөр зохион байгуулж 2000 гаруй өсвөрийн тамирчид хамрагдаад байна.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр Монгол 3 дугаар сургуулийн “Суран жолоо” хамтлаг, дуучин Батух нар баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.


Баг тамирчдадаа цаашдынх нь тэмцээнүүдэд амжилт хүсье🤗👍🤛🫰

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.