Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Cүхбаатар дүүргийн Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 03-р сарын 30-ны өдөр спортын төв ордонд байрлах Монголын Чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 100 гаруй сурагчид хурд хүч, авхаалж сорин өрсөлдөж шалгарсан тамирчид өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа, баяр хүргэе.
Багийн нийлбэр дүнгээр:
🥇I-р байрт Ч.Зоригтбаатар захиралтай Ц.Оюунболд, Г.Нямбаяр дасгалжуулагчтай /Спортын төв сургууль/
🥈II-р байрт Э.Түвшинсайхан захиралтай Э.Үүрцолмон дагалжуулагчтай /6-р сургууль/
🥉III-р байрт В.Хоролгарав захиралтай Г.Самдан дасгалжуулагчтай /3-р сургууль/ тус тус эзлэж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагчдадаа талархал илэрхийлье🤗👏🤝

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.