Мэдээ

СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээний хүрээнд дүүргийн ЗДТГ, Биеийн тамир, спортын хороо хамтран ажилтан, албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор спортын 5 төрлөөр /Сагсан бөмбөг, Волейбол, Дартс, Ажлын байрны дасгал, Буухиа/ тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг спортоор дамжуулан хоггүй хотын төлөө бүх нийтийг уриалан “Цэвэр цэмцгэр Сүхбаатар дүүрэг” уриан дор нийт ажилтан, албан хаагчдын тэгш оролцоог ханган зохион байгуулсан нь онцлог байлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр
🥇1-р байрт Л.Мөнхтүвшин ахлагчтай “Хөх чоно” баг
🥈2-р байрт Б.Энхбаатар ахлагчтай “Хамтын хүч” баг 2
🥉3-р байрт Т.Бат-Эрдэнэ ахлагчтай “Кингс” баг
4-р байрт Э.Билгүүн ахлагчтай “Black Mizuno” тус тус шалгарлаа, баяр хүргэе👏👏👏
Мөн тэмцээний Шилдэг хөгжөөн дэмжигчдээр “Хөх чоно” баг шалгарсан бол
Сагсан бөмбөгийн 3Х3 шидэлтэд Л.Мөнхтүвшин, Р.Батцэцэг
Волейболын тэгш тоглогчоор Э.Билгүүн, Ж.Үүрийнтуяа нар тус тус шалгарсан юм.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт албна хаагчдадаа талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.