Мэдээ

"ЦАГ ГАРГАЯ" БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл-Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "ЦАГ ГАРГАЯ" биеийн тамирын арга хэмжээ 4 сарын 03-наас 6 сарын 24-ны өдөр хүртэл хугацаанд Улс орон даяар эхэлсэн билээ.
🏃‍♂️🏃‍♀️Өнөөдөр өглөө 06:30-8:30 цагийн хооронд Биеийн тамир, спортын хорооны ажилтан, албан хаагчид болон Ахиллас Монгол клубын тамирчид нэгдлээ.
Сүхбаатар дүүргийн иргэд, ажилтан, албан хаагчид та бүхнийг спортын төв ордны А зааланд ажлын өдрүүдэд өглөө 06:30-8:30 цагийн хооронд хүрэлцэн ирж биеийн тамирын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
📌Мөн маргааш буюу 4 сарын 08-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгдсэн гүйлтийн арга хэмжээ болно.
/Хариуцсан ажилтан - Хосхүү 99081118/
📌Дараагийн долоо хоногоос эхлэн ИОГ, БҮЖИГ гэсэн төрлүүдээр өглөөний арга хэмжээ үргэлжилнэ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.