Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын U10-11 насны сурагчдын дундах хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гаригт буюу 4-р сарын 08-ны өдөр 2 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд охид хөвгүүдийн нийт 9 багийн 100 гаруй сурагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

Хөвгүүд төрөлд:

I-р байрт Э.Түвшинсайхан захиралтай Эрдэнэбаяр дасгалжуулагчтай 6-р сургуулийн баг тамирчид

II-р байрт Болор захиралтай Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн баг тамирчид

III-р байр Л.Цэнгэлмаа захиралтай Ж.Энхболд дасгалжуулагчтай 2-р сургуулийн баг тамирчид

Oхидын төрөлд:

I-р байрт Э.Түвшинсайхан захиралтай Эрдэнэбаяр дасгалжуулагчтай 6-р сургуулийн баг тамирчид

II-р байрт Д.Оюунгэрэл захиралтай А.Баянжаргал дасгалжуулагчтай 35-р сургуулийн баг тамирчид

III-р байр Б.Батсайхан захиралтай Б.Амарбат дасгалжуулагчтай 71-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа, баяр хүргэе.
НИЙЛБЭР ДҮНГЭЭР:

Тэргүүн байрт Э.Түвшинсайхан захиралтай Эрдэнэбаяр дасгалжуулагчтай 6-р сургуулийн баг


Дэд байрт Д.Оюунгэрэл захиралтай А.Баянжаргал дасгалжуулагчтай 35-р сургуулийн баг,

Гутгаар байрт Б.Батсайхан захиралтай Б.Амарбат дасгалжуулагчтай 71-р сургуулийн багууд тус тус шалгарлаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон багш, сурагчдадаа талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.