Мэдээ

ТАЕКВОНДОГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Cүхбаатар дүүргийн Таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 04-р сарын 11-ний өдөр 11 дүгээр сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 17 сургуулийн 60 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шалгарсан тамирчид өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа, баяр хүргэе.
ТЭМЦЭЭНИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
🥇I байрт В.Хоролгарав захиралтай Г.Самдан дасгалжуулагчтай /3-р сургууль/
🥈II байрт Ч.Зоригтбаатар захиралтай П.Дүүрэнжаргал дасгалжуулагчтай /НЕБСТСургууль/
🥉III байрт Б.Наранчимэг захиралтай У.Ханд дасгалжуулагчтай /45-р сургууль/ тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагчдадаа талархал илэрхийлье🤗👏🤝


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.