Мэдээ

УСАНД СЭЛЭЛТИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Cүхбаатар дүүргийн Усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 04-р сарын 13-ны өдөр Сэлбэ сургуулийн усан спортын зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 14 сургуулийн 50 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
I байрт /MУБИС-ЕБС/
II байрт /ШИНЭ ЗУУН УДИРДАГЧ СУРГУУЛЬ/
III байрт /МОНГОЛ 3-Р СУРГУУЛЬ/ тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон багш дасгалжуулагч, сурагчдадаа талархал илэрхийлье🤗🤝

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.