Мэдээ

"ЦАГ ГАРГАЯ" аянд

🕰️
"Цаг гаргая" аян, "Олон улсын гэр бүлийн өдөр"-т зориулж "Эрүүл агаар эм" уламжлалт хаврын явган аялалыг Биеийн тамир, спортын хороо Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс болон Ахмадын хороотой хамтран 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Аялалын үйл ажиллагааг СБД-ийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл нээж үг хэлсэн юм. Аялалд 1-20-р хороодын 140 гаруй ахмадууд оролцсөн бөгөөд Санзайн амралтаас Энхийн төлөө цогцолборын ойн чөлөө хүртэл 3.5км алхалт хийж, арга хэмжээг эрүүл мэндийн дасгалаар эхэллээ. Тус арга хэмжээнд Та та тунга, гэр бүлийн гишүүдийн дунд оюун ухаан сорих болон боулингийн хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулж, дуу, хуур, бүжигтэй нэг өдрийг цэвэр агаарт өнгөрүүллээ.
Аялалдаа идэвхтэй оролцож өөртөө цаг гарган нэг өдрийг цэвэр агаарт өнгөрүүлсэн нийт ахмадууддаа талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.