Мэдээ

ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА

2023 оны 06 сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг тамирчид улсын хэмжээнд ДЭД БАЙР-т шалгарлаа, баяр хүргэе👏👏👏
Сүхбаатар дүүргийн өсвөрийн шигшээ 250 гаруй баг тамирчид спортын 21 төрөлд оролцсоноос 14 төрөлд 🥇21 алтан медаль, 🥈19 мөнгөн медаль, 🥉21 хүрэл медалыг тус тус хүртлээ, баяр хүргэе👏👏👏
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр:
Боксын төрөлд 🥇1-р байр
Таеквондогийн төрөлд 🥇1-р байр
Жүдо бөхийн төрөлд 🥇1-р байр
Буудлагын төрөлд 🥈2-р байр
Чөлөөт бөхийн төрөлд 🥉3-р байрт тус тус шалгарлаа, баяр хүргэе👏👏👏
Тэмцээний Шилдэг ерөнхий боловсролын сургуулийн нэгээр "Спортын төв сургууль" шалгарлаа, баяр хүргэе👏👏👏
Тэмцээндээ амжилттай оролцсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид, баг тамирчдадаа талархал илэрхийлье, та нар маань мундаг байсан шүү🤗💪🤛💪🤝👏🫶🫰
Мөн арын албанд тусалж дэмжиж ажилласан #СБД ЗДТГ, НХХ, БТСХ-ны нийт хамт олондоо баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.