Мэдээ

“CПОРТ ЯВГАН АЯЛАЛ”ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит “Иргэдийн спортын XI наадам”ын эхний тэмцээн болох Спорт явган аялалын тэмцээн 2023 оны 09-р сарын 09-ний өдөр Чингэлтэй хайрханы зүрх ууланд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 13 хорооны 160 гаруй тамирчид аялал алхалт, газрын зураг дээр ажиллах, нуувч илрүүлэх гэсэн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
🥇1-р байрт Ш.Батдорж Засаг даргатай 19-р хорооны баг тамирчид,
🥈2-р байрт Ц.Цогт-Од Засаг даргатай 18-р хорооны баг тамирчид,
🥉3-р байрт Ц.Сарантуяа Засаг даргатай 15-р хорооны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт иргэд, хороодын ЗДАА-ны хамт олондоо талархал илэрхийлье👏🤝👌🫰
Баг тамирчдадаа дараагийн тэмцээндүүдэд нь амжилт хүсье🤛💪

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.