Мэдээ

ШИРЭЭНИЙ ШАГАЙН НААДГАЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит "Иргэдийн спортын XI наадам"-н хоёр дах тэмцээн болох ширээний шагайн наадгайн аварга шалгаруулах тэмцээн 09/16-нд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 13 хорооны 180 гаруй тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд:
🥇1-р байрт Ш.Батдорж Засаг даргатай 19 хорооны баг тамирчид
🥈2-р байрт С.Нэргүй Засаг даргатай 20 хорооны баг тамирчид
🥉3-р байрт Э.Билгүүн Засаг даргатай 12 хорооны баг тамирчид,
Тэмцээний эмэгтэй төрөлд:
🥇1-р байрт Г.Даваацэцэг Засаг даргатай 17 хорооны баг тамирчид
🥈2-р байрт Ш.Батдорж Засаг даргатай 19 хорооны баг тамирчид
🥉3-р байрт Б.Эрдэнэсүх Засаг даргатай 16 хорооны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт иргэд, хороодын ЗДАА-ны хамт олондоо талархал илэрхийлье.
Баг тамирчдадаа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.