Монгол улсын Засгийн газрын 183-р тогтоолоор улс орон даяар явагдсан хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээнд улсын хэмжээнд Сүхбаатар дүүрэг Тэргүүн байрт шалгарлаа, баяр хүргэе.
Тэмцээн Улаанбаатар хотод 2023 оны 9-р сарын 15-20-ны өдрүүдэд спортын 8 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Сүхбаатар дүүрэг, Дэд байрт Говьсүмбэр аймаг, Гутгаар байрт Хан-Уул дүүрэг тус тус шалгарлаа.
Мөн тэмцээний шилдэг ерөнхий боловсролын сургуулийн нэгээр 116 дугаар сургууль шалгарлаа, баяр хүргэе.
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт багш дасгалжуулагчид, баг тамирчдадаа талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.