Мэдээ

ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болон явагддаг Үндэсний бөхийн барилдааны аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 58-р сургуулийн спор зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 10 клуб, сургуулийн 80 гаруй тамирчид 3 насны ангиллаар уран мэхийг уралдуулан барилдаж шилдгүүдээ тодрууллаа.
Барилдааны 16 насны ангилалд
Түрүү бөхөөр Ж.Далайцэрэн 14 даваагаар /Спортын төв сургууль/
Үзүүр бөхөөр Ц.Баасанжав 12 даваагаар /35-р сургууль/
Их шөвөгт Н.Батсуурь 12 даваагаар / Спортын төв сургууль/
Их шөвөгт Г.Өлзий-Учрал 10 даваагаар /Бор Арслан клуб/
Барилдааны 17 насны ангилалд
Түрүү бөхөөр Г.Лхагвадорж 14 даваагаар /35-р сургууль/
Үзүүр бөхөөр Б.Бат-Эрдэнэ 13 даваагаар /2-р сургууль/
Их шөвөгт Б.Чойнпил 11 даваагаар /71-р сургууль/
Их шөвөгт Ш.Баяржавхлан 10 даваагаар /ҮУПКоллеж/
Барилдааны 18 насны ангилалд
Түрүү бөхөөр Г.Цэрэнтогтох 12 даваагаар / Спортын төв сургууль/
Үзүүр бөхөөр Б.Ариундаваа 11 даваагаар /2-р сургууль/
Их шөвөгт Г.Хангарьд 10 даваагаар /Бор Арслан клуб/
Их шөвөгт С.Бат-Эрдэнэ 8 даваагаар /71-р сургууль/ нар тус тус шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медиалаар шагнууллаа, баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш, дасгалжуулагч, өсвөрийн тамирчдадаа талархал илэрхийлье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.