Мэдээ

АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2023 оны 06-р сард Баянхонгор аймагт зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд баг тамирчдаа дасгалжуулан амжилт гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт Засаг дарга Х.Болормаа мөнгөн урамшуулал олгосныг Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ гардуулан өглөө.

Нийт багш нартаа Дэлхийн багш нарын 29 дэх, Монголын багш нарын 57 дах өдрийн баярын мэндийг хүргэж ажил хөдөлмөр, тэмцээн уралдаанд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.