Мэдээ

ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит "Иргэдийн спортын XI наадам"-ын Олс таталтын тэмцээн 10/07-нд 58-р сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 13 хорооны 234 тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд:
🥇1-р байрт Х.Батжаргал Засаг даргатай Т.Мөнхзаяа ахлагчтай 11 хорооны баг тамирчид
🥈2-р байрт Б.Эрдэнэсүх Засаг даргатай Б.Олонбаяр ахлагчтай 16 хорооны баг тамирчид
🥉3-р байрт Л.Отгонцэцэг Засаг даргатай Ц.Түмэндэлгэр 7 хорооны баг тамирчид,
Тэмцээний эмэгтэй төрөлд:
🥇1-р байрт Х.Батжаргал Засаг даргатай Д.Хүрэлчимэг ахлагчтай 11 хорооны баг тамирчид
🥈2-р байрт Б.Эрдэнэсүх Засаг даргатай Б.Олонбаяр ахлагчтай 16 хорооны баг тамирчид
🥉3-р байрт Ц.Цогт-Од Засаг даргатай Х.Өнөржаргал ахлагчтай 18 хорооны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа баяр хүргэе.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье.
Баг тамирчдадаа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.