Мэдээ

БАГШ 2023” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ЕБС-иудын багш нарын дундах “Багш 2023” тэмцээн 9/30-наас 10/15-ны хооронд спортын 3 төрлөөр /волейбол, сагсан бөмбөг, ажлын байрны дасгал/ зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Шагналыг СБД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, СБД-ийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Ган-Эрдэнэ нар хүрэлцэн ирж шагналыг гардуулан өглөө.
⛹️‍♂️САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ БАГИЙН ТӨРӨЛД
🥇1-р байрт Д.Бат-Орших захиралтай 31-р сургуулийн баг тамирчид
🥈2-р байрт Э.Нүрзэд захиралтай 116-р сургуулийн баг тамирчид
🥉3-р байрт Д.Баттогтох захиралтай ASO-Австрали сургуулийн баг тамирчид
⛹️‍♀️САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ БАГИЙН ТӨРӨЛД:
🥇1-р байрт Д.Бат-Орших захиралтай 31-р сургуулийн баг тамирчид
🥈2-р байрт О.Энх-Амгалан захиралтай УБ Элит олон улсын дунд сургуулийн баг тамирчид
🥉3-р байрт Б.Наранчимэг захиралтай 45-р сургуулийн баг тамирчид
👯‍♀️👯АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛЫН ТӨРӨЛД:
🥇1-р байрт Р.Энхбат захиралтай 1-р сургуулийн баг тамирчид
🥈2-р байрт Д.Баттогтох захиралтай ASO-Австрали сургуулийн баг тамирчид
🥉3-р байрт Л.Цэнгэлмаа захиралтай 2-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш, ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.