Мэдээ

ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДАМ” ӨНДӨРЛӨЛӨӨ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит “Иргэдийн спортын XI наадам” спортын 9 төрлөөр 2 сарын хугацаанд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 20 хорооны давхардаагүй тоогоор 1800 иргэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний хаалтын ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж шагналыг гардуулан өглөө.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
I байрт Х.Батжаргал Засаг даргатай 11-р хорооны баг тамирчид
II байрт Б.Эрдэнэсүх Засаг даргатай 16-р хорооны баг тамирчид
III байрт Ш.Батдорж Засаг даргатай 19-р хорооны баг тамирчид тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Нийслэлийн “Иргэдийн спортын XI наадам”-д дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болсон баг тамирчдадаа тэмцээнд нь амжилт хүсье. Мөн тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт иргэддээ болон ЗДАА-даа талархал илэрхийлье.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.