Мэдээ

"СПОРТ НААДАМ 2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам 2023” тэмцээн 12 сарын 1-3-ны өдрүүдэд дартс, ажлын байрны дасгал, волейбол, буухиа, сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргийн ИТХ, ЗДТГдэргэдэх хэлтэс, албадын 16 багийн 700 гаруй ажилтан, албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
I байрт Д.Бэхбаяр даргатай Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид
II байрт Б.Энхболд даргатай Иргэдийн Төлөөллөгчдийн Хурлын баг тамирчид
III байрт Н.Энхболд даргатай Засаг даргын Тамгын газрын баг тамирчид тус тус шалгарч цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэмцээндээ идэвхитэй оролцсон нийт ажилтан, албан хаагчид болон хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлье.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.