Мэдээ

БАГА НАСНЫ АНГИЛЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит “СҮХБААТАР ЛИГ” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бага насны ангилал өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 20 багийн 240 гаруй сурагч хүүхдүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байрт В.Хоролгарав захиралтай Дэлэг дасгалжуулагтай 3-р сургуулийн баг тамирчид
2-р байрт Л.Цэнгэлмаа захиралтай Пүрэвжав дасгалжуулагчтай 2-р сургуулийн баг тамирчид
3-р байрт У.Дуламсүрэн захиралтай Хүрэлчимэг дасгалжуулагчтай 131-р сургуулийн баг тамирчид
Тэмцээний эмэгтэй төрөлд:
1-р байрт Ш.Лхагва захиралтай Ганзориг дасгалжуулагчтай 16-р сургуулийн баг тамирчид
2-р байрт Р.Энхбат захиралтай Мөнхтөгс дасгалжуулагчтай 1-р сургуулийн тамирчид
3-р байрт Н.Цэрэндолгор захиралтай Хатанзориг дасгалжуулагчтай Шинэ үе сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, бяцхан сурагч хүүхдүүддээ талархал илэрхийлье.
Мөн хамтран ажилласан 131-р сургуулийн хамт олон болон Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгч нартаа баярлалаа.







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.