Мэдээ

ДУНД НАСНЫ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ын сурагчдын дундах “СҮХБААТАР ЛИГ” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дунд насны ангиллын тэмцээн зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд 24 багийн 290 гаруй сурагч хүүхдүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс
Тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байрт В.Хоролгарав захиралтай Дэлэг дасгалжуулагтай 3-р сургуулийн баг тамирчид
2-р байрт Р.Энхбат захиралтай Мөнхтөгс дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тамирчид
3-р байрт Б.Наранчимэг захиралтай Бямбадорж дасгалжуулагчтай 45-р сургуулийн баг тамирчид
Тэмцээний эмэгтэй төрөлд:
1-р байрт Ш.Бат-Орших захиралтай Ариунболд дасгалжуулагчтай 31-р сургуулийн баг тамирчид
2-р байрт Р.Энхбат захиралтай Мөнхтөгс дасгалжуулагчтай 1-р сургуулийн тамирчид
3-р байрт Б.Болд захиралтай Анхзаяа дасгалжуулагчтай 58-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагч хүүхдүүддээ талархал илэрхийлье.
Мөн хамтран ажилласан 3-р сургуулийн хамт олон болон Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгч нартаа баярлалаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.