Мэдээ

ДУНД НАСНЫ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ын сурагчдын дундах “СҮХБААТАР ЛИГ” волейболын аварга шалгаруулах тэмцээний дунд насны ангиллын тэмцээн зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд 31 багийн 400 гаруй сурагч хүүхдүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байрт Р.Энхбат захиралтай Орхонбаяр дасгалжуулагтай 1-р сургуулийн баг тамирчид
2-р байрт В.Хоролгарав захиралтай Алтангэрэл дасгалжуулагчтай 3-р сургуулийн баг тамирчид
3-р байрт А.Энхтуяа захиралтай Мягмарсүрэн дасгалжуулагчтай 4-р сургуулийн баг тамирчид
Тэмцээний эмэгтэй төрөлд:
1-р байрт В.Хоролгарав захиралтай Алтангэрэл дасгалжуулагчтай 3-р сургуулийн баг тамирчид
2-р байрт Н.Цэрэнолгор захиралтай Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай Шинэ үе сургуулийн тамирчид
3-р байрт Түвшинсайхан захиралтай Оюунчимэг дасгалжуулагчтай 6-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагч хүүхдүүддээ талархал илэрхийлье.
Мөн хамтран ажилласан 58-р сургуулийн хамт олон болон Монголын волейболын холбооны шүүгч нартаа баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.