Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын "Сүхбаатар лиг” сагсан бөмбөг, волейболын аварга шалгаруулах тэмцээний нээлт спортын төв ордонд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон сагсан бөмбөгийн ОУ-ын хэмжээний мастер, лигийн 5 удаагийн аварга Б.Ариунболд нар оролцож сурагч хүүхэд багачууддаа спортын амжилт хүсч, баг тамирчдаа бэлтгэн оролцуулж буй нийт сургуулиудад баяр хүргэлээ.
"Сүхбаатар лиг” тэмцээнд нийт 25 сургуулийн давхардаагүй тоогоор 1400 сурагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний насны ангилал тус бүрээс эхний I, II байрт шалгарсан багууд 2024 оны 03 дугаар сард болох “Улаанбаатар лиг” сагсан бөмбөг, волейболын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцоно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.