Мэдээ

АХЛАХ НАСНЫ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ын сурагчдын “СҮХБААТАР ЛИГ” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ахлах насны ангилал 2-р сарын 13-16-ны хооронд "СПОРТЫН ТӨВ ОРДОН"-нд явагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд 39 багийн 470 гаруй сурагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс
Тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байрт В.Хоролгарав захиралтай Дэлэг дасгалжуулагтай 3-р сургуулийн баг тамирчид
2-р байрт Б.Болор захиралтай Чинбат дасгалжуулагчтай Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн баг тамирчид
3-р байрт Б.Одхой захиралтай Ундрах дасгалжуулагчтай Логарифм сургуулийн баг тамирчид
Тэмцээний эмэгтэй төрөлд:
1-р байрт Р.Энхбат захиралтай Мөнхтөгс дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тамирчид
2-р байрт Д.Бат-Орших захиралтай Ариунболд дасгалжуулагчтай 31-р сургуулийн тамирчид
3-р байрт В.Хоролгарав захиралтай Мөнгөнцэцэг дасгалжуулагчтай 3-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагч хүүхдүүд болон хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлье.









Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.