Мэдээ

ШАГАЙН ХАРВААНЫ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсад Орчин цагийн спорт, нийтийн биеийн тамир, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд, Сүхбаатар дүүрэгт Шагайн харвааны салбар зөвлөл байгуулагдсаныг тохиолдуулан XVII жарны Модон Луу жилийн сар шинийн баярт зориулсан шагайн харвааны нээлттэй тэмцээнийг Шинийн 15-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд насанд хүрэгчдийн 24 баг, ахмадуудын 15 баг нийт 35 багийн 280 харваачид оролцсоноос Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн 8, Дархан Мэргэн 13, Гарамгай Мэргэн 5, Мэргэн 6, Харьшгүй Мэргэн 16, аймгийн Гоц Мэргэн 81 харваачид тус тус байлаа.
Тэмцээний ахмадын харвааны төрөлд:
Тэргүүн байрт Я.Батсуурь ахлагчтай Гор-Газ баг тамирчид
Дэд байрт Г.Чулуунбямба ахлагчтай Төв аймгийн баг тамирчид
Гутгаар байрт Д.Сайхан ахлагчтай Сөүл группын баг тамирчид
Тэмцээний насанд хүрэгчдийн харвааны төрөлд
Тэргүүн байрт Б.Бат-Ундрах ахлагчтай Уран няс баг тамирчид
Дэд байрт С.Эрдэнэбаатар ахлагчтай Могул ложестик ХХК-н баг тамирчид
Гутгаар байрт Ч.Саруултөр ахлагчтай Пасуда Линк Дорнод аймгийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт харваачдадаа талархал илэрхийлье.
Мөн хамтран ажилласан Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн хамт болон Сүхбаатар дүүргийн Шагайн харвааны салбар зөвлөлийн хамт олонд баярлалаа.










Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.